Mongolian |  English  

Тавтай морилно уу

Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл /МЭММААЗЗ/ төслийн сайтад тавтай морилно уу. Таныг манай сайтад зочлох бүрт та өөртөө сонирхолтой, ашигтай мэдээлэл олж авна гэдэгт бид итгэж байна.
Вебсайтыг сонирхож буй хүн бүрт МЭММААЗЗ төслийн зарим үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр танилцуулахын зэрэгцээ байнгын зочдод мал аж ахуйн салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжил, дэвшлийн талаар мэдээлэхэд вебсайтын зорилго оршино.
Төслийн ерөнхий зорилго нь ‘Хөдөө аж ахуйн салбарын хөдөөгийн хүн амд үзүүлдэг үйлчилгээг сайжруулах, улмаар хөдөөд ядуурлыг бууруулах чиглэлээр Монголын Засгийн Газраас гаргаж буй санаачлага үйл ажиллагааг дэмжих’ явдал. Нарийвчилбал “Бүтээмж сайтай, зах зээлийн баримжаатай мал аж ахуйн салбарыг бий болгох замаар ахуй амьдрал нь мал аж ахуйн салбараас хамаарч байдаг хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах” гол зорилгын хүрээнд төсөл хэрэгжүүлнэ.
Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл 3 гол хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Хөдөө аж ахуйн салбарын институцийн чадавхийг сайжруулах
  • Малын эрүүл мэндийг сайжруулах
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба маркетингийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг орно.

Эдгээр гурван үйл ажиллагааны чиглэл нь 11 дэд үр дүнд хуваагдаж таван жилийн /2008-2012/ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын хувь нэмрийг оруулан 9.3 сая еврогийн төсвөөр хэрэгжинэ.
МЭММААЗЗ төслийн удирдамжийг 2007 оны 6-р сард гаргасан ба уг баримтад төслөөс хэрэгжүүлэх бүх үйл ажиллагааны гол онцлогуудыг дэлгэрэнгүй тусгасан болно. Үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх 34 үйл ажиллагаа нь хөтөлбөрийн хэмжээний өргөн цар хүрээг хамарна. Тухайлбал:
‘1.1.1. ..Одоогийн хууль эрх зүйн хүрээг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх нь’ – гэж эхлэн ‘3.5.4 …Тоног төхөөрөмж худалдан авалт’ гэх зэрэг үйл ажиллагаа, 2.1.1 ……сургалтын стандарт хөтөлбөрийг боловсронгуй болгох, 2.2.2 ‘…Малын өвчинтэй тэмцэх, мал эрүүлжүүлэх систем’ зэрэг үйл ажиллагааны олон хүрээг хамарч байна
Үүнээс гадна төслийн ихэнх үйл ажиллагаа нь техник туслалцааны үйл ажиллагааг хамрах ба тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтэд 3.4 сая еврогийн төсөв тусгагдсан.
Төсөл хэрэгжүүлж байгаа аймгууд, тусгай үйл ажиллагаанууд, хамтран ажиллаж буй байгууллагууд, хүний нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү вебсайтын бусад хэсгээс олж авч болно. Төслийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ‘Төслийн мэдээлэл’ хэсгээс үзнэ үү.

 


Хэрэгжүүлэгч агентлаг
Гүйцэтгэгч байгууллага
Гол гэрээлэгч байгууллага
Гэрээлэгч
Гэрээлэгч

Сүүлийн үеийн мэдээ

    Үнийн мэдээлэл

    Цаг агаар